Нөөцийн мах гуравдугаар сарын 11-нээс эхлэн худалдаанд гарна

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс эхлэн худалдаанд гаргах Засгийн газрын шийдвэр гарчээ. Өнөөдрийн байдлаар нөөцийн махны үнийн мэдээлэл гараагүй байна.

Хөдөө Аж Ахуйн Биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн онд 7,000 гаруй тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд үхрийн ястай мах 10,700, хонины ястай мах 8,600, ямааны ястай мах 6,400 төгрөгөөр худалдаалагдаж байсан юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn