Монгол улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 9 дэх ялалтаа байгууллаа

Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ази тивийн аварга, “Жакарта-2018” Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотод мэргэжлийн боксын ес дэх тулаанаа хийж яллаа.

Хоёр тулаанч найман үеийг дуустал тулалдахад шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Э.Цэндбаатар ялж, карьертаа ес дэх ялалтаа тэмдэглүүллээ.

Э.Цэндбаатар мэргэжлийн бокст өмнө нь найман ялалт байгуулсаныхаа дөрвийг нь хүнд цохилтоор өндөрлүүлсэн бол түүний өрсөлдөгч мэргэжлийн бокст 14 ялалт байгуулж, хоёр ялагдал хүлээсэн Гвиней улсад төрсөн Канад улсын иргэншилтэй Мохамед Суамора байлаа.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn