Д.Амарбаясгалан: Малчны зээлийн 220 тэрбумын хүүг төр дааж, эргэн төлөлтийг нэг жил, хүүгийн төлөлтийг нэг жил хойшлуулна

Засгийн газрын өнөөдрийн  ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан ЗГ шийдвэр гаргалаа. Хоёрдугаар сарын 15-нд Засгийн газар, УОК улс орон даяар онцгой байдал зарлаж, нөөц хөрөнгөөс малчдын эм тариа, малын өвс тэжээл авах шийдвэр гарсан. Засгийн газрын зургаан баг орон нутагт ажиллалаа. Нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, урт хүйтэн хаврыг хэрхэн давах асуудалтай танилцсан.

ЗГ Хамтдаа давна аяныг эхлүүлсэн. Цаашид 7 асуудлыг авч хэрэгжүүлнэ. Малчдад нэн тулгамдаж байгаа 14 аймгийн 110 гаруй суманд өвс тэжээл будааны тусламж шийдлээ. Малчны зээлийн асуудлыг мөн шийдлээ. Цас зудын асуудал хүнд байна. Сүүлийн 40 жил ороогүй цас орлоо, хүнд хавар болж байна. Малын хоргодол ихсэх юм шиг байна. Гурав дөрөвдүгээр сарын цаг агаарын байдлаас шалтгаалан энэ тоо хэдэд хүрэх вэ гэдэг нь таашгүй.

2010 оны зуднаар 10 гаруй сая мал хорогдсон. Малчдыг малжуулах асуудлыг өнөөдөр хэлэлцлээ. Гурилын үнэ малчдын хувьд хүндрэл учруулж байна. 50 кг гурилыг 100 гаруй мянгаар худалдаж байгаа нь малчдад дарамт болж байна. Дан малчид гэхгүй хөдөө орон нутгийнханд хүнд байна

Хүүхдийн амралтын асуудлыг хэлэлцлээ. Энэ хавар хүн хүчний асуудал хүнд байна, хоёулаа малаа маллана гэхэд хэцүү байна, амралтыг зохицуулаач гэсэн. ЗГ энэ асуудлаар салбарын сайдад чиглэл өгсөн.

Сүүлийн 3 жил ковидын улмаас хэмнэлтийн хууль хэрэгжүүлж байсан. Үүнтэй холбоотойгоор хөдөө орон нутгийн хөрөнгө оруулалт хэцүү байсан. Энэ цаг үед ЗГ 164 сумаас автомашины хүндрэл хэрэгтэй, төрийн үйлчилгээг малчдад хүргэхэд хүнд боллоо гэсэн санал ирсэн.

-Хүндэрсэн аймгуудад өвс тэжээлийн тусламж үзүүлнэ. Эхний ээлчинд Тариалан эрхлэх сан дээр байгаа 10 мянган тонн улаан буудайг сумдад өгнө. Сумын малчин өрхийн тоогоор нэг айлд 50 кг-ын 5 шуудайг,

-Малчдад хоол хүнсний лдэмжлэн үзүүлэх, 111 сумын 117 айлд 10 кг гурил, 5 кг гурил. Аймаг, сумын ЗД үүнийг хамт хэрэгжүүлнэ.

-Малчид зээл тэглээд өгөөч гэхээс илүү эргэн төлөлт, хүүг хойшлуулж өгөөч гэсэн. Ерөнхий сайд ЗГ-ын гишүүдэд үүрэг болгож эргэн төлөлтийг нэг жил, хүүгийн төлөлтийг нэг жил хойшлуулахаар боллоо. Зээлийн хүүгийн хуримтлалын 6 хувийг малчид, 220 тэрбумын зээлийн хүүгийн төлбөрийг ЗГ гаргах ийм шийдлийг ярьж байна. Зээлийн төлөлт нэг жилээр хойшилж байна. Малчдын орлого тасалдах бодитой нөхцөл бий болсон учраас ийм шийдвэрийг гаргаж байна. Сангийн сайд МБ болон арилжааны банкуудтай хэлэлцээр хийж ирэх 7 хоногт ЗГ-ын хуралдаанд оруулна.

Малжуулах хөтөлбөр: ХНХ-ын сайдын дэргэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан байдаг. Малчдад хөнгөлөлттэй зээл эндээс олгогддог. Иргэд малчдад өгөх, хөдөлмөр эрхлэх сангийн мөнгийг халамж гэж ойлгож болохгүй. Мал маллахад зориулсан энэ зээлийг олгоно. Уламжлалт мал аж ахуйн бодлогоо дэмжинэ, төрөлжүүлнэ, хоршоо, хот айлын хэлбэрээр хамтарч уламжлалт хэлбэрээр авч явах . Үүн дээр Хөдөө аж ахуйн яам бас анхаарч ажиллах хэрэгтэй байна. Үүнтэй холбоотойгоор ХНХЯ, Хөдөө аж ахуйн яам бодлогоо ЗГ-ын хуралдаанд оруулна.

Малын тэжээл, гурилын импортыг тэглэх. Гурил малын тэжээл үнэд орж. Нэг кг хивэг 1000 төгрөг хүрчээ, энэ нь өндөр байна. Гурилыг тодорхой квотоор импортоор оруулж ирэхээр болсон. Импортын гурил оруулж ирэх нөхцлийг бүрдүүлбэл гурилын үнэ буурна. Гурилын импортыг тэглэх асуудал тодорхой хугацаатай гардаг байсан. Энэ удаа ямар нэг хугацаа заасангүй. Зах зээл дээр гурилын үнэ хэвийн болгох хэмжээнд авч ирмээр байна. ШӨХТГ өнгөрсөн жил гурилын үнийг 96 хувь үндэслэлгүйгээр нэмж, гурилын үнийг үгсэн хуйвалдаж нэмсэн нь тогтоогдож 5 тэрбумаар хүртэл торгуулсан. Дотоодын үйлдвэрлэлд сөрөг нөлөөлөх, тариалан эрхлэгчдэд мөн сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Хэрвээ импорт нь гурилын үнэ, тариаланчдад сөрөг нөлөөлбөл асуудлыг дахин авч хэлэлцэнэ.

Хүнд өвөл болох нь ээ, малаа эргэлтэд оруул гэсэн. Жилийн эцсийн тооллогоор зарим сум 50 хувь, зарим нь 30 хувь эргэлтэд оруулжээ. Гэхдээ яг газар дээр нь очиж авч байгаа махны компаниуд хэт хямд. Ямааг 3500, хонь 5000, үхэр 7500 аар авсан байна. ЗГ 21 аймагт махны худалдан авалтыг зохион байгуулах шийдвэр гаргалаа. Махны компаниуд махаа дотоодын зах зээлд гаргавал үнэ хямд гээд гадагшаа гаргахыг илүүд үздэг юм байна. Тэгэхээр ЗГ тэр экспорт хийдэг компаниудыг зах зээлийн харилцааг зохицуулах шаардлагыг тавиад байна. Хэрвээ УБ хотод махны үнэ өсвөл экспортыг хориглох хүртэл арга хэмжээ авна гэсэн. Экспорт хийдэг компаниуд 3 сарын 11-нээс эхлүүлэх шийдвэрийг гаргалаа.

Хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотой сурагчдын амралт яригдаж байна. ЗГ салбарын сайдад чиглэл өгсөн, хүндэрсэн сумдын нөхцөл байдлыг харгалзан аймаг, сумын ЗД-ын шийдвэрээр цас зуд хүндэрсэн суманд аймгийн ЗД нар хүүхдийн амралтыг наашлуулах, цаашлуулах асуудлыг шийдэх шийдвэр тэнд очиж байна.

Авто машины хангалт их яригдсантай холбоотойгоор монголын зах зээлд худалдаж байгаа туулах чадвартай, орон нутагт төрийн үйлчилгээ явуулах 3 төрлийн авто машиныг авч сумдад явуулна. Форд рэнжир загварын 30, Сузуки жими төрлийн 69 үлдсэн 30 орчим Оросын УАЗ пургон авч явуулна.

Зуд хөдөөгийн иргэдэд хүндрэл авчирч байна. Монголын баялаг, мал аж ахуй, таван эрдэнээ малчдаа хамгаалж авч үлдэхийн төлөө ЗГ ийм шийдвэр гаргаж байгаа юм.

Зуднаар мэдээлэл малын хорогдол өдөр бүр ирж байна. 2.1 сая мал хорогдлоо. 56 хувийг нь Сүхбаатар аймаг, Дорнод, Хэнтий 21 хувийг нь эзэлж байна. Цас их ордог, хүйтэн өвөл болдог хангайн бүсийн аймаг бол малчид тус бүр хийдэг юм байна. Хувь хүн айл бүр өөрийн хэмжээнд бэлддэг ч урт хугацааны өвлийг тэсэн гарахад хүнд байгаа учраас ЗГ дэмжлэг үзүүлж байна. Тооцож байгаа хэмжээнээс нь илүү цас орж, шуурсан.

Малчны зээлийн төлөлт, хүүгийн төлөлтийг шийдэхтэй холбоотойгоор улсын төсөвт тодотгол хийх шаардлаггүй гэж үзэж байна. Орлого тасалдаж, хүндрэл үүсэж байгаа үед байгаа мөнгөө зээлэнд өгөхгүй байх. Хуримтлагдсан хувийн 25 хувийг малчид, 75 хувийг Засгийн газар даагаад явна. Арилжааны банканд ч боломжтой, аль аль талдаа хэрэгтэй шийдвэр юм.

ЗГ 2023 оны 11 сарын 3-нд орон даяар цас орж, дулаарч мөс үүссэнтэй холбоотойгоор 12 сард улсын нөөцөд байгаа өвс, тэжээлийг хямдралтай үнээр худалдаалах боломжийг бий болгосон. 3 сард ЗГ улсын нөөцөд байгаа нөөцийг үнэ төлбөргүй олгох шийдвэр гарсан. Үнэтэй зарагдаж байгаа өвс, тэжээл бол хувийн хэвшлийнхний юм. Одоо хоёр дахь ээлжийн будаа тараах ажил эхэлнэ.

Малчид нэг хонины үнээр нэг хонийг тэжээх нөхцөл үүссэн, аюултай байна гэж үзсэн учраас ЗГ ийм шийдвэр гаргасан.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn