ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Очирбатыг томилжээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ.

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсны дараа тэрбээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны нэгдүгээр сард чөлөөлөгдсөн юм.

Тэрбээр эмч мэргэжилтэй, 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороог удирдаж байв. Өмнө нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Эрдэмбилэг ажиллаж байсан юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn