Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Азербайжан, Танзани улсуудын багтай тоглоно

Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/ зургаан өөр тивийн гишүүн холбоодын шигшээ багуудыг хооронд нь өрсөлдүүлэх зорилготой “FIFA Series” цуврал нөхөрсөг тоглолтууд ирэх гуравдугаар сараас эхэлнэ.

ОУХБХ-ны “FIFA Series” шинэ төсөл нь 2026 оноос бүрэн хэмжээгээр эхлэх бөгөөд энэ жилийн туршилтын тоглолтууд ОУХБХ-ны өдрүүдээр /FIFA Days/ буюу гуравдугаар сарын 18-26-ны хооронд Алжир, Азербайжан, Саудын Араб, Шри-Ланк гэсэн дөрвөн улсад зохион байгуулагдах аж.

Төслийн хүрээнд Монголын Үндэсний шигшээ баг Азербайжан улсын Баку хотноо гуравдугаар сарын 22-нд ОУХБ-ны чансааны 123-д эрэмбэтэй Азербайжан /Европ/, гуравдугаар сарын 25-нд 130-д эрэмбэтэй Танзани /Африк/ улсын шигшээ багуудтай тоглоно.

Ийнхүү Монголын Үндэсний шигшээ баг өмнө нь Африкийн Маврики, Европын Гүрж улсын шигшээ багуудтай тоглож байсан бол энэ удаад Азербайжан, Танзани улсуудтай учраа тааран тоглохоор болжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn