Оюутнаа цохисон Ж.Солонго захирлыг 100 мянган төгрөгөөр торгожээ

Дээд сургуулийн захирал оюутнаа цохисон асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгажээ.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс “Энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтад “Кино Урлагийн дээд сургуулийн захирал Ж.Солонго оюутныг цохиж буй бичлэг ил боллоо” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, хоёрдугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн” хэмээн мэдээллээ.

Шийтгэл оногдуулсан Зөрчлийн тухай хуулийн заалт

5.3 дугаар зүйл.Хүний биед халдах

1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn