Парисын Олимпод Орос, Беларусийн араас Израиль улс, улсынхаа далбааг мандуулах боломжгүй болох нь

Францын хууль сахиулагчид Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны тэргүүн Томас Бахад захидал илгээжээ. Тус улсын зүүний үзэлтэй гурван нам, 26 хууль сахиулагчид нэгдэн Газад явуулж буй бодлогынх нь төлөө Парист болох ирэх олимпод Израильд арга хэмжээ авах ёстой гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Өмнө нь ийм арга хэмжээг Украин руу дайн хийсэн ОХУ-ын багт аваад байгаа. Мөн Оросыг дэмжиж буй Беларусийн тамирчид энэ хоригт багтсан. Ингээд Орос болон Беларусийн тамирчид Парисын Олимпод олимпын далбаан дор оролцохоор болсон билээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын гаргасан судалгаагаар 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар хоёр жил үргэлжилсэн ОХУ-Украины дайнаар 10,000 орчим энгийн иргэн үүний дотор 560 хүүхэд амь үрэгдсэн тооцоо бий.

Тэгвэл Газын зурваст дөрвөн сар үргэлжилсэн дайны уршгаар багадаа 40,000 хүн амь эрсэдсэн аж. Тэдгээрийн ихэнх нь хүүхдүүд гэж Томас Бахад илгээсэн захидалдаа онцолжээ.

Эх сурвалж: Inside The Games


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn