Цасанд суусан автомашиныг татан гаргах боломжгүй тул орхив

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн шөнө цасанд суусан тухай хоёр дуудлага иржээ.

Налайх дүүргийн нэгдүгээр  хорооны Их-Ам гэдэг газарт 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага хоёрдугаар сарын 26-ний  00:20 цагт иржээ. Дуудлгын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 01:33 цагт очиход иргэн Б-ийн  “Toyota Land Cruiser” загварын суудлын автомашин цасанд суусан байсан аж. Гэхдээ автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул орхиж, иргэдийг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн цагдаагийн эргүүлд хүлээлгэн өгчээ.

Орхон аймаг, Баян-Өндөр сум. Бүрэнбүст багийн төв автозам дагуу 3 зорчигчтой ачааны автомашин цасанд суусан тухай дуудлага мөн хоёрдугаар сарын 26-нд 00:40 цагт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 02:27 цагт очиход иргэн А-ын “Kia Boxer” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 1 цаг 19 минут ажиллаж татан гаргажээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn