З.Батбаяр: “Оюутолгой” компанид 700 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулж төлүүлсэн

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр нийслэлчүүдийг шар усны үерээс сэргийлэхийг анхааруулсны зэрэгцээ цэвэр усны ашиглалтад хүн бүр хяналт тавих ёстойг сануулсан юм.

Усны газрын дарга З.Ббатбаяр “Өнгөрсөн жилийн долоо, наймдугаар сард болсон үерийн улмаас өвөлдөө халиа дошин үүссэн. Цаг уурын мэдээллээр 1975 оноос хойш орж байгаагүй хур тунадас орж, зудын байдалд байна. Одоо гэнэт + градус руу орвол шар усны үер нүүрлэх эрсдэл өндөр болсон.

Дээр нь бид усныхаа ашиглалтад анхаарах ёстой. Цонхоор харагдаж байгаа барилгын ажил 2021 оны зургадугаар сарын 4-ний өдрөөс эхэлж ажилласан нь тогтоогдсон. Усны газраас шинжээч гарган ажилласнаар 2.6 жилийн хугацаанд дээрх компани 6 сая метр куб хөрсний ус зайлуулсан байна. Усны газраас Улаанбаатар хотод нийлүүлж байгаа усны хэмжээ жилдээ 50-60 метр куб байдаг. Тэгвэл тус компани хөрсний ус зайлуулах нэрийн дор нийслэлчүүдийн нэг сар хэрэглэх усыг 2.6 жилийн дотор шавхан зайлуулсан. Хөрсний усаа энэ мэтчлэнгээр үр дүнгүй шавхан зайлуулаад байх уу гэдэг асуудал үүсч байгаа.

“Оюутолгой” –н уурхайн хаягдлын далангийн шүүрлийн асуудал байсан, Усны газраас шнжээч томилогдон ажиллаж, хохирлын хэмжээг тогтоосон.  Аюул учруулахаар биш ч гэсэн шүүрлээр гарсан ус нь стандартаас давсан тул 700 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулсан. “Оюутолгой” компани энэхүү торгуулийг төлсөн.

Автомашин угаалгын газарт цэвэр ус ашиглахыг хориглосон шийдвэр 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.  Дээрх шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Туул голын сав газар, мөн Байгаль орчны иргэний зөвлөлүүд хамтран авто машин угаалгын газруудад шалгалт хийлээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг авто машин угаалгын газрын 30 хувь дахин ашигласан ус ашигладаг болсон байна. 10 орчим хувь нь өөрийн худагтай. 10 орчим хувь нь зөөврийн ус ашигладаг. Зөөврийн ус ашигладаг автомашин угаалгын газар нь цэвэр ус ашиглах нь багассан байна.

Тун удахгүй Усны газраас хоёр төрлийн жагсаалтыг танилцуулна. Ямар нэртэй, хаана байрладаг авто машин угаалгын газар цэвэр усаар машин угааж байна, хаана дахин ашигласан усаар автомашин угааж байгаа вэ гэдгийг тодорхой болгож, зарлана. Эндээс хэрэглэгч хэнийг дэмжих вэ гэдгээ шийдэж, дахин ашигласан усыг авто машин угаалгын газарт ашигладаг болгохыг зорьж байна. Дахин ашигласан усыг ашиглаж байгаа авто машин угаалгын газарт машин угаалгын үнэ 12,000 төгрөгийн үнэтэй байгаа бол цэвэр ус ашигладаг газарт авто машин угаалгын үнэ 30,000-40,000 төгрөгийн хооронд байна. Автомашин угаалгын үнэ 3-4 дахин буурах боломж бий.

Дахин ашигласан усыг үйлдвэрлэлд нэвтрүүлдэг болохын тулд бид удахгүй арьс ширний үйлдвэрүүдэд шаардлага тавьж ажиллана.

Сэлбэ голын халиа үүссэн нөхцөл байдалтай байгаа нь өнгөрсөн зуны хур бороо ихтэй байснаас үүдэн хөрсний усны түвшин дээшилж, улмаар өвлийн цагт халиа гүйх байгалийн нөхцөл бүрдсэн мэт боловч нөгөө талдаа голын хамгаалалтын бүсэд газар олгож, барилга их баригдаж, цардсан талбай нэмэгдэж, хөрсний усыг шүүрүүлэн зайлуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой.

Мөн Ногоон нуурыг хатааж, борооны ус урсаж өнгөрдөг суваг шуудуу, гуу жалгын амыг хааж суурьшлын бүс үүсгэн барилгын компаниуд хөрсний усыг асар ихээр зайлуулж, хөрсний усны түвшинг бууруулах гэснээс хөрсний ус саатан Сэлбэ гол дээр халиа тошин зохиомлоор үүссэн” хэмээв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn