Луу жилийн анхны азтанууд тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн боллоо

Энэ оны НӨАТ-ын урамшууллын анхны азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн боллоо. Нэгдүгээр сарын сугалааны тохирол өнөөдөр болж, “Боловсрол” суваг телевизээр шууд цацагдав.

Тохиролд 2024 оны нэгдүгээр сарын 1-31-ний  хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 42,918,745 баримтыг хамруулжээ. Хэдэн орон таарснаас хамаарч , мөнгө хождог. Өнөөдрийн тохирлоор нийт 43.261 баримт таарч, аз дагууллаа.

3 орон таарч /30.000-60.000 төгрөг/ нийт 38.918 азтан,

4 орон таарч /40.000-100.000 төгрөг/ 3958 азтан,

5 орон таарч /60.000-500-000 төгрөг/ 342 азтан,

6 орон таарч /100,000- 5 сая төгрөг/ 38 азтан,

7 орон таарч /500,000- 10 сая төгрөг/ 4 азтан,

8 орон таарч /5-30 сая төгрөг/1 азтан тодров.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn