“Тавантолгой төмөр зам” ХХК ажлын байрны дүрэм, журам зөрчсөн ажилтнуудыг ажлаас нь чөлөөлсөн гэв

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн нэр бүхий ажилчидтай холбоотой бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тархсан. Уг бичлэгтэй холбоотойгоор  “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдэгдэл гаргаж, компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн холбогдох ажилтнуудыг өнөөдөр ажлаас нь чөлөөлсөн талаар дурджээ.

Тус мэдэгдэлд “Тавантолгой төмөр зам” ХХК нь Монгол Улсын стратегийн өндөр ач холбогдолтой төмөр замын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн , төмөр замын тээврийн үйл ажиллагааг  эрхэлж буй үндэсний хэмжээний төмөр замын томоохон компани билээ.

ТТЗ ХХК-ийн нэр бүхий ажилтнуудтай холбоотой бичлэг олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан нь компанийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл үүсгэж байгаад компанийн нийт ажилтан, алба хаагчид харамсаж байна.

Компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн холбогдох ажилтнуудыг 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон болно. Гүйцэтгэх захирлын зүгээс нийт ажилтнуудын сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах албан даалгавар гаргаж, аливаа зөрчил дахин гарахаас урьдчилан сэргийлэх, бүх талын арга хэмжээг авч ажиллаж байна. ТТЗ ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, компанийн нэр хүндийг унагах үр пагавартай, аливаа мэдээ, мэдээллийг нийтлэхгүй байхыг хүсье” гэжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn