Метро байгуулах зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөг зарцуулна

Нийслэлийн 2024 оны төсөвт тодотгол хийж метроны төслийг санхүүжүүлэхээр болсон. 2024 оны төсөвт метроны ТЭЗҮ-ийг боловсруулж, бэлтгэл ажлыг хангахад 180 тэрбум төгрөг төсөвлөж, бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр баталжээ.

Энэ хүрээнд зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр тусгасан байна. Зөвлөх үйлчилгээ авсны дараагаар тендерийн бичиг баримтыг боловсруулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулна.

Урьдчилсан байдлаар энэ оны 6-9 дүгээр сарын хооронд гүйцэтгэгч компанийг шалгаруулж, суурь судалгаануудыг хийсний дараа есдүгээр сар гэхэд барилгын ажлыг эхлүүлсэн байхаар төлөвлөжээ.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-ийн хийж байсан урьдчилсан ТЭЗҮ-д тулгуурлан Улаанбаатарын метро байгуулах олон улсын тендер зарлах юм. Энэ жилийн хувьд бүтээн байгуулалтад 333 тэрбум төгрөг төсөвлөж гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг хэлжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn