Ховд аймгийн Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваа орчимд замын хөдөлгөөнийг хаажээ

Өглөөний 06:00 цагийн байдлаар нийт нутгаар хүчтэй шуургатай байна. А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваанд цас орж, хүчтэй шуурсны улмаас зам хаагджээ.

Иймд Ховд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газарт мэдэгдэж зам нээгдтэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Иргэд, тээвэрчид, жолоочдыг тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Зам, Тээврийн Хөгжлийн Төв


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn