Архангай аймгийн Цагаан давааны орчимд машин шатаж, зорчигчид нь бууж амжжээ

Архангай аймгийн Цагаан даваа орчимд машин шатаж, дотор нь сууж явсан хүмүүс амжиж бууснаар бэртэж, гэмтээгүй байна.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс “Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Цагаан даваа орчимд хоёрдугаар сарын 14-ний өдөр автомашин шатсан гэх асуудлыг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Явж байх үед мотор орчмоос утаа, гал гарч зорчигчид нь машинаасаа бууж амжсан байна. Хүн бэртэж гэмтээгүй. Автомашин нь бүрэн даатгалтай.

Жолооч нар холын замд гарахдаа тос, тосолгоо гэх мэт үйлчилгээг автомашинд цаг хугацаанд нь хийх, техникийн бүрэн бүтэн байдлыг оношлуулж, шалгуулж байх шаардлагатай байна”  гэсэн мэдээллийг өглөө.

“Галын дүгнэлтийг тус аймгийн Онцгой байдлын газрын галын шинжээч гаргана” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn