Их хэмжээний бараа шатсан, хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа гэлээ

Өчигдөр Нэгдүгээр хорооллын 32-ын автробусны буудлын хажууд худалдааны төвд гал гарсан. Онцгойгийн алба хаагчид галыг таван цаг ажиллаж бүрэн унтраасан. Галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоосон эсэхийг тодрууллаа.
Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр, Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 32-ын автобусны буудлын хажууд худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр 16:04 цагт ирсэн. Хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.
Галын дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажилласан. Гал түймрийн тархалтыг 17:00 цагт зогсоож, 21:10 цагт бүрэн унтраасан.
Хохирлын хэмжээ, галын шалтгааны дүгнэлт гараагүй. Худалдааны төвд байсан их хэмжээний бараа, бүтээгдэхүүн шатсан. Одоогоор хэдэн төгрөгний хохирол учирсан нь тодорхойгүй байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn