Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүрэг өгчээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр өвөлжилт, хаваржилтын талаар мэдээлэл сонсож тодорхой шийдвэрүүд гаргахаар болжээ.

Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүрэг өгчээ. Гэхдээ уг асуудлаар Улсын онцгой комисс хуралдаж байж тодорхой шийдвэр гаргах юм байна. Одоогийн байдлаар таван аймгийн 21 сум төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 сум цагаан зудын, 17 аймгийн 82 сум зудархуу байдалтай байгаа ажээ.

2024 он гарсаар 176 мянга гаруй мал хорогдоод байгаа тул Засгийн газар, Улсын онцгой комиссоос махны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвс тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд хивэг тэжээлийн экспортыг 2024 оныг дуустал хугацаанд хязгаарлах шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан. Мөн улсын нөөцөөс 21 аймаг, нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт 9,182.4 мянган тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгоод байна.

Аймаг, сумын тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд аж ахуй нэгжүүд орон нутгийн Засаг Даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулан малын тэжээлийг үйлдвэрийн үнээр шууд нийлүүлсэн.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn