Шилийн богд руу зорчихгүй байхыг анхааруулав

2024-02-13
Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас Шилийн богд хайрхан руу зорчихгүй байхыг анхааруулав. Учир нь, тус аймгийн хэмжээнд цас их орсноос зам даваа хаагдсан байна.

Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Сүх­баатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд хайрханд мөргөж хийморио сэргээх, шинийн 8-ны нарыг харах зорилгоор аялагч, зорчигчдын тоо эрс нэмэгд­дэг байна. Иймд орон нут­гийн холбогдох байгуул­лагуудаас  сэрэмжлүүлэг гаргажээ.

Улсын онцгой комиссын мэдээгээр өчигдрийн байдлаар А0305 улсын дугаартай Ховд-Өлгий чиглэлийн Бураатын давааны ПК 80-95 дах км-ийн авто замын цас цэвэрлэсэн юм. Уг ажлыг “Жол” ХХК гүйцэтгэсэн аж.

А0305 дугаартай Ховд-Өлгий чиглэлийн автозамын Хашаатын даваа, А14 дугаартай Манхан-Булган-Улсын чиглэлийн Бага улаан даваанд үүссэн хунгар цасыг зайлуулж хөдөлгөөнийг хэвийн болгох ажлыг хийсэн байна. Зам гаргах ажлыг “Ховд АЗЗА” ТӨХК гүйцэтгэжээ.

А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа орчимд 397-398 дах км-ийн хооронд хүчтэй цасан шуургатай, авто замын нөхцөл байдал хүнд болсон тул онцын шаардлагагүй бол тус чиглэлд зорчихгүй байхыг мөн анхааруулжээ.

Холбоотой мэдээ