“Чингис хаан” нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ өгчээ

2024-02-05
Иргэний нисэхийн салбарын түүхэнд анх удаа Чингис хаан олон улсын нисэх буудалд Английн Skytrax олон улсын судалгаа, үнэлгээний байгууллагаас дэлхийд нэр хүндтэй “4 од” зэрэглэлийн нисэх буудал үнэлгээг өгчээ.

“4 од” зэрэглэлтэй болсноор Франкфурт, Сидней, Лондоны Хитроу зэрэг нисэх буудлын эгнээнд нэгдэж байгаа гэнэ.

Их Британийн Лондон хотод төвтэй Скайтракс олон улсын судалгаа, үнэлгээний байгууллага нь терминалын дизайн, зорчигч үйлчлүүлэгчид рүү чиглэсэн нисэх буудлын бүтээгдэхүүн үйлчилгээ, засвар үйлчилгээ, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага зэрэг 800 гаруй нарийвчилсан чанарын үзүүлэлт тус бүрээр шинжилгээ хийж, 1-5 оноогоор үнэлдэг байна.

Скайтракс төв 1989 онд байгуулагдсан ажээ.

Холбоотой мэдээ