2023 онд ОУХХ-ны музейг 273 мянган хүн үзжээ

2024-02-02
Монгол улсад саяхан
Олон улсын хөлбөмбөгийн холбооны музейн үзэсгэлэн ирсэн. Тэгвэл 2023 онд Олон улсын хөлбөмбөгийн холбооны музейг 273 мянган хүн үзэж, тус музей түүхэндээ дээд амжилт тогтоожээ.

Цюрих хотноо байрлах ФИФА-ийн музей 2016 оны хоёрдугаар сард нээгдсэн юм. Өчигдөр, хоёрдугаар сарын 1-нд музей албан ёсны цахим хуудсандаа, 2023 онд музейн үзэгч 273 мянгад хүрч, дээд амжилт тогтоосон гэжээ. Үүний зэрэгцээ давхардсан тоогоор 350 мянган жуулчин музейн цахим үзэсгэлэнг онлайнаар үзэж, дэлхийн олон газраас 6 сая гаруй хөгжөөн дэмжигч музейгээс оруулсан соёл, боловсролын агуулгыг үзсэн байна.

Музейд ирж, бас цахимаар маш олон хөгжөөн дэмжигч үзэж байгаад, мөн хөлбөмбөгийн спортыг сонирхогчидтой бид холбоотой байгаадаа баяртай байна. Өнгөрсөн онд бид зорилго, үүрэг хариуцлагаа амжилттай хэрэгжүүлж, хөлбөмбөгийн ид шидийг дэлхий дахинтай хуваалцаж чадлаа гэж музейн ерөнхий менежер Фазун хэлжээ.

Холбоотой мэдээ