Зарим эмнэлгийн үндэслэлгүй тогтоосон төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг цуцлуулсан байна

2024-02-02
Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудаас баталсан төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хянаж, зөрчилтэй дүрэм, журам, шийдвэрийг хүчингүй болгуулж, хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг АТГ үе шаттай зохион байгуулж байна.

Амгалан амаржих газар, Геронтологийн үндэсний төв, ГССҮТ, СЭМҮТ, Улсын гуравдугаар төв эмнэлэг, нэгдүгээр төв эмнэлэг, ХӨСҮТ, Хүүхдийн төв сувилал, Эмгэг судлалын үндэсний төв зэрэг есөн байгууллагаас Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг зөрчиж, хуулиар тусгайлан эрх олгоогүй байхад батлан мөрдүүлсэн төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хүчингүй болгуулжээ.

Үндэслэлгүй төлбөр тогтоосон Эмгэг судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, ГССҮТ, ХӨСҮТ-ийн даргын тушаалуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, хуульд нийцүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байна.

Ингэснээр иргэдэд хүнд суртал, чирэгдэл үүсгэх, шат дамжлага нэмэгдүүлэх, дарамт, шахалт үүсгэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болов хэмээн АТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ