АНУ-д худалдаалагдах гэж байсан үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол Улс руу тээвэрлэхэд бэлэн болсон

2024-02-02

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” олон улсын арга хэмжээ тусгагдаж соёлын өвүүдээ гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд АНУ-ын Засгийн газар, АНУ-ын Элчин сайдын яам болон Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Соёлын яам хамтран ажилласны үр дүнд манай улсад зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгсөн бөгөөд Монгол Улс руу тээвэрлэхэд бэлэн боллоо гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгох ажил 2012 оноос эхлэн амжилттай явагдаж байгаа юм. Энэ удаагийн олдворуудын дунд Tyrannosauridae-н бүлд хамаарах Alioramus үлэг гүрвэлийн яс багтаж буй.

Энэхүү үлэг гүрвэлийн хувьд зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олддог, өмнө нь олдож байсан энэ төрлийн олдворуудаас хамгийн сайн буюу бүтэн хадгалагдсан олдвор юм хэмээн Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр өгсөн мэдээлэлд дурдагдаж байлаа.

Холбоотой мэдээ