А.Новак Орос, Хятадын талууд “Сибирийн Хүч-2” төслийн гэрээг идэвхтэй хэлэлцэж байгааг мэдэгдлээ

2024-02-01

Хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлэх “Сибирийн Хүч-2” дамжуулах хоолойн төслийн гэрээг Москва, Бээжингийн талууд идэвхтэй хэлэлцэж байгааг ОХУ-ын засгийн газрын шадар сайд Александр Новак өчигдөр мэдэгдлээ.

А.Новак сэтгүүлчидтэй уулзахдаа “Яриа хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байгаа” гэж хэлжээ. 2023 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Оросын Газпром, Хятадын CNPC компаниуд төслийн эдийн засаг, худалдааны нөхцөлийг эцэслэн баталсан тухай Новак мэдээллээ.

Мөн Монгол улсын нутаг дэвсгэрт байгуулах дамжуулах хоолойн хэсгийн зураг төсөл, судалгааны ажил үргэлжилж буйг тэр мөн хэлэв.

“Сибирийн Хүч-2” төсөл нь Баруун Сибириэс Хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлэх зорилготой бөгөөд жилдээ 50 тэрбум шоо метр хүртэл хий дамжуулах багтаамжтай байна.

Эх сурвалж: ТАСС

Холбоотой мэдээ