Т.Аюурсайханд 3 жил, Б.Ганхуягт 5 жил 9 сар хорих ял оноолоо

2024-01-31

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал дуусаж, шийдвэрээ танилцуулжээ.

Т.Аюурсайханд гурван жил хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасан, 1 тэрбум 800 сая төгрөгийг хураах шийдвэр гаргажээ.

Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягт шүүхээс 5 жил 9 сар хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 7  жилээр хасав. Мөн 9 тэрбум 987 сая төгрөгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ