1,072 хувьцааны ногдол ашиг хэдэн төгрөг байх, тараах эсэхийг өнөөдөр шийдэх үү

2024-01-31

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Засгийн газар өнөөдөр хэлэлцэж байгаа тухай Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Тиймээс 1,072 хувьцааны ногдол ашиг хэдэн төгрөг байх, тараах эсэхийг өнөөдөр шийдэх бололтой. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд өөрөө нийтэд танилцуулах аж.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг 116,000 орчим төгрөгийг иргэдэд цагаан сараас өмнө олгоно хэмээн “Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгч/БЭТ/ Ж.Ганбат мэдээлж байсан билээ.

Засгийн газрын хуралдааны дараа 13:00 цагаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сангийн тухай хуулиар мэдэгдэл хийж, парламентад суудалтай намын дарга нартай санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ болно.

1,072 хувьцааны ногдол ашиг тараах асуудлыг УИХ-ын ээлжит бус хурлаар хэлэлцэнэ хэмээх мэдээлэл гараад байгаа ч УИХ-ын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Газраас асуухад “Ээлжит бус чуулган хуралдах тов гараагүй” хэмээн үгүйсгээд байгаа юм.

2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн хүүхдүүд 1,072 хувьцаагүй байсан бол 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1,072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэх тухай тогтоолыг УИХ баталсан юм.

Холбоотой мэдээ