Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын “Үндэсний эвсэл”-ийг тэргүүлэхээ баталгаажууллаа

2024-01-29

Монголын ногоон нам (МНН), Монгол үндэсний ардчилсан намын (МҮАН)-ын их хурлуудаа хийж, УИХ-ын 2024 оны сонгуульд  “Үндэсний эвсэл” болон нэгдэн орохоор болсон. Тэгвэл өнөөдөр хоёр намын удирдлагууд эвсэл болох гэрээгээ баталжуулсан байна.

Тус эвслийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр тэргүүлэхээр болсоныг баталгаажууллаа.

Тэрбээр “Улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлөхийг эн тэргүүнд чухалчилж, эдийн засаг, нийгмийн нийцэт бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах хүрээнд хувийн хэвшлийг хүчтэй, хүүхэд залуусыг зорилтод чиглэлээр боловсролтой, иргэдээ эрүүл саруул, мөнгөтэй, итгэлийн хүчтэй болгохыг бодлогынхоо цөмд байршуулна” гэж мэдэгджээ. Мөн улс төрийг эрүүлжүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үндэстэн бүгдээрээ баяжих үйлсэд улс төрийн намуудыг “Үндэсний эвсэл”-д эвсэж, нэгдэхийг уриаллаа.

Холбоотой мэдээ