АН-ын гишүүн, “элийрэгч” хэмээх Ц.Уянг: Ногоон автобусны хэргийг Г.Занданшатар эрх мэдлээрээ уяж байна

2024-01-29

АН-аас өнөөдөр ногоон автобусны худалдан авалтыг хянан шалгах түр хороотой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын гишүүн, “элийрэгч” хэмээх Ц.Уянга “Өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд ногоон автобусны худалдан авах ажиллагаатай холбоотой хянан шалгах түр хороо байгуулагдаж, ажлын хэсгийг миний бие ахалж байна. Энэ хугацаанд эрх бүхий албан тушаалтнаас худалдан авалттай холбоотой шаардлагатай бичиг баримтыг авах хүсэлт гаргасан ч өгөөгүй. Нийт шаардлагатай баримтын 40 хувийг л өгсөн.

Тиймээс бид УИХ дахь АН-ын бүлгээс дэмжлэг авч хамтарч, арваннэгдүгээр сарын 29-нд УИХ-ын 25 гишүүний гарын үсэгтэйгээр УИХ-ын даргад хүргүүлсэн байгаа. Харамсалтай нь энэ хугацаанд 50 хоногоор сунжруулж Үндсэн хуулийн Улсын Их Хурлын тухай хуульд заасан нэн яаралтай хойшлуулашгүй ажиллагаа явуулах заалтыг УИХ-ын дарга хойш тавьж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн эрх мэдлийн хүрээнд ногоон автобусны хэргийг хянан шалгах ажлыг уяж байгаа.

Учир нь УИХ-ын дарга Г.Занданшатарт хянан шалгах түр хороо байгуулах хүсэлтийг нийтэд сонсгох сонсголын хүрээнд хүлээж аваад буй. Үндсэндээ бид болсон үйл явдлын хүрээнд сонсгол явуулах эрхзүйн хүрээтэй болохоос шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүргэх хэмжээнд статустай биш. Эрх баригчид нүүрсний сонсгол, Хөгжлийн банкны шүүх хурлаар нэр төдий хариуцлага ярьж, жүжигчилсэн тоглолт хийсэн ч хэнд ч бодит хариуцлага тооцоогүй.

Сонгуулийн өмнө эрх баригчид жүжгээ үргэлжлүүлж, хотын дарга асан Д.Сумьяабазар буруугүй, дунд, доод шатны албан тушаалтнууд л буруутай мэтээр харуулах гэж байна. Хэрэв хянан шалгах түр хороо байгуулагдсан бол ядаж хил гаалийн бичиг, дансны хуулгаас эхлээд мэдээллийг иргэдэд нээлттэй танилцуудах байлаа. Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа гэх 25 хүнийг ногоон автобусны хэрэгт биш, цахилгаан автобусны доторх эд ангийг сольсон гэх хэрэгт л буруутгаж байгаа” гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ