Хойд Солонгос стратегийн далавчит пуужин туршив

2024-01-29
БНАСАУ-ын дээд удирдагч Ким Чен Ун өчигдөр шинээр зохион бүтээсэн “Пуужин-3-31” хэмээх стратегийн далавчит пуужингийн туршилтыг явуулах тушаал өгсөн гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээллээ.

Хоёр далавчит пуужин Хойд Солонгосын зүүн тэнгисийн усан хилийн дээгүүр тус тус 7421 секунд, 7445 секунд нисч, аралд тавьсан тэмдэгт байг оножээ. Туршилт хөрш орнуудын аюулгүй байдалд нөлөөлөхгүй, бүс нутгийн нөхцөл байдалтай холбоогүй гэж уг мэдээнд дурджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэнгисийн цэргийн флотыг цөмийн зэвсэгтэй болгох нь цаг үеийн тулгамдсан ажил бөгөөд үндэсний цөмийн стратегийн зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын үндсэн шаардлага гэдгийг Ким Чен Ун ахин нотолсон байна.

Холбоотой мэдээ