Дэлхийн анхны марктай захидлыг дуудлага худалдаагаар худалдана

2024-01-29
Олон улсад анхных хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд байгаа дэлхийн хамгийн анхны марктай захидлыг Нью-Йорк дахь Sotheby’s дуудлага худалдаагаар хоёрдугаар сарын 2-нд зарах гэж байгагаа зарлажээ.

“Дэлхийн анхны шуудангийн марк” гэгддэг Их Британийн “Penny Black” нэртэй маркийг наасан энэхүү захидлыг 1840 оны 5-р сарын 2-нд Английн Лондон хотоос 482 гаруй километр зайтай тус улсын баруун хойд зүгийн Камбриа руу илгээжээ.

Дуудлага худалдааны төвөөс энэхүү захидлын гүйлгээний үнийг 1.5-2.5 сая ам.доллараар үнэлж байгаа гэнэ.

Холбоотой мэдээ