МСҮТ-ийн тэтгэлгийг энэ сарын 31-нээс олгож эхэлнэ

2024-01-26

2023-2024 оны хичээлийн жилийн өвөл 51 политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийг 7230 суралцагч төгсөх аж. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад амжилттай суралцан төгсөж буй  төгсөгчдөд тэтгэлэг олгохтой холбоотой материалын иж бүрдлийг политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулиудаас хүлээн авч хянах, шалгах үйл ажиллагаа явуулж буй.

Ийнхүү шаардлага хангасан төгсөгчдийн тэтгэлэг олголтын гүйлгээг 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн олгож эхэлнэ хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ