Төрийн Албаны Зөвлөлийн даргаар томилогдсон Л.Цэдэвсүрэн үүрэгт ажилдаа оржээ

2024-01-26

Монгол Улсын Их Хурлаас Төрийн Албаны Зөвлөл /ТАЗ/-ийн шинэ гишүүд томилогдон ажлаа хүлээн авчээ.

Төрийн албаны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу Төрийн албан зөвлөлийн гишүүд Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилж, тамга, тэмдгийг нь гардуулан өгсөн байна.

Л.Цэдэвсүрэнгийн намтар:

  • 1967 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн
  • 1985 онд нийслэлийн 13 дугаар дунд сургууль
  • 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн эрх зүйч мэргэжилтэй
  • 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд ажилтан
  • 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газарт сайдын туслах, хуулийн зөвлөх
  • 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт хуулийн зөвлөх, сайдын туслах
  • 2000-2009 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга
  • 2009-2014 онд Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2014-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга
  • 2020-2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд
  • 2021 оны аравдугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2021 оны аравдугаар сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл

Холбоотой мэдээ