Амиа алдсан аврагчдын ар гэрийнхэнд тус бүр гурван өрөө байр өгөхөөр шийдвэрлэжээ

2024-01-25
Дүнжингаравын уулзварт болсон ослын үеэр онцгой байдлын гурван алба хаагч харамсалтайгаар амиа насаа алдсан.

Гал унтраах, аврах үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн тэдний гэр бүлд нийслэлээс “Буянт-Ухаа 2” хороололд тус бүр гурван өрөө байр өгөхөөр шийдвэрлэжээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх ослын урьдчилсан хохирлыг тооцох, галд өртсөн орон сууцны оршин суугчдыг түрээсийн байранд байрлуулах зэрэг цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ.

-Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчдын ар гэрт олгох мөнгөн тусламжийг шийдвэрлэжээ.

-Галын улмаас түлэгдсэн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон ар гэрийнхэнд нь дэмжлэг үзүүлэхээр болжээ.

-Ослын үеэр шатсан 60 айлын орон сууцны барилгыг засах хөрөнгийг ЗГ-ын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэсэн байна.

-Тус байрны иргэд одоогоор зочид буудалд байрлаж байна. Галд өртсөн байрыг засах хүртэл айл өрхүүдийн түрээсийн байрны зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар болжээ.

Холбоотой мэдээ