Газар олголтын талаар сонсгол хийх үүргийг Б.Энхбаяр сайдад өгчээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Улаанбаатар хотын газар олголттой холбоотой нээлттэй, нийтийн сонсгол явуулах үүрэг чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өгсөн гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Мөн “Нийслэл хотод тэсэрч, дэлбэрэх аюултай бодис тээвэрлэлтийн стандарт, журмаа эргэн харж олон улсын жишигт нийцүүлэх шаардлага байгааг танилцуулахыг НЗДТГ-т Ерөнхий сайд даалгасан.

Онцгой байдлын алба хаагчдад шаардлагатай техник, төхөөрөмжийн бэлэн байдал, шаардлагатай төсөв хөрөнгийн тооцооллыг яаралтай Засгийн газарт танилцуулах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө” гэлээ.

Хуралдаанаар:

  • Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн талаар
  • Олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах журам
  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар
  • Иргэдийг орон сууцжуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар зэрэг 22 асуудал хэлэлцэж, танилцсан байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn