Зам дээр газ ачиж явсан машин дэлбэрснээс ОБЕГ-н 3 албан хаагч амиа алдаж, олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирлоо

2024-01-24

БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 2024.01.24-ний шөнийн 01:07 цагт ирсэн.

Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 02:15 цагт зогсоож, 04:30 цагт бүрэн унтраалаа хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Глобал” сургуулийн хажуугийн 60 айлын орон сууцанд дэлбэрэлтийн улмаас гал түймэр гарчээ.

“Одоо галд өртсөн орон сууцанд эрлийн, шалгалтын ажиллагаа явуулж байна. Галын голомтод ажиллаж байгаа аврагчид иж бүрэн хамгаалах хувцас хэрэглэлтэй, амьсгалын төхөөрөмжтэй байгаа. Цаг алдаагүй. Газ ачсан тээврийн хэрэгсэл автомашинтай мөргөлдөх үед ёмкость орчимд хэт халалт үүссэний улмаас дэлбэрсэн болохыг урьдчилсан байдлаар дүгнэж байна.

Ёмкость дэлбэрсний улмаас 40 метрийн зайд үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын албан хаагчид өртөж, хүчтэй шидэгдэн амиа алдсан харамсалтай явдал боллоо.

Холбоотой мэдээ