Судалгааны их сургууль байгуулна

2024-01-23

Дээд боловсролын тухай хуулийг баталсантай холбоотойгоор Судалгааны их сургууль байгуулах талаар Их сургуулиудын дундын удирдах зөвлөл судалгаа хийжээ.

Судалгааг дөрвөн бүлэг 27 шалгуурын хүрээнд хийсэн байна. Ингэхэд их сургуулиудад 2800 гаруй судлаач байгаа бөгөөд 1637 өгүүлэл олон улсын хэмжээнд нийтлүүлж, 25 патентыг эзэмшдэг байна.

Энэ нь их сургуулиудад судалгааны нөөц бололцоо их байгааг харуулах боловч олон улстай харьцуулахад чамлахаар үзүүлэлт. Тиймээс цаашид санхүүжилтийн болон эрх зүйн орчны хувьд дэмжлэг үзүүлэх байдлаар Судалгааны их сургуулийн суурийг бэхжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.

Судалгааны их сургууль байгуулсан тохиолдолд дундын удирдах зөвлөлтэй байх, ахисан түвшний сургууль байгуулах, хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах талаар салбарын сайдтай санал солилцсон байна.

Их сургуулиудын дундын удирдах зөвлөлийг өнгөрсөн онд байгуулжээ.

Холбоотой мэдээ