ЦЕГ: S Outlet худалдааны төвийн гадна замбараагүй байдал үүссэн учраас хийн буу ашигласан

2024-01-22

Өчигдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах S Outlet худалдааны төвөөс агуулах чөлөөлөхөөр зарим барааг иргэдэд үнэ төлбөргүй тараасан. Үүнтэй холбоотойгоор эмх замбараагүй байдал үүсжээ. Тухайн аж ахуйн нэгж болон цагдаагийн алба хаагч нар зохицуулах боломжгүй, удирдлагагүй нөхцөл байдал үүссэн байна.

Энэ нь иргэд дарагдах, эрүүл мэндээрээ хохирох, гэмтэж бэртэх бодит эрсдэл гэнэт учирсан тул алба хаагчид зохих хууль, журмын дагуу хийн буу ашиглаж нөхцөл байдлыг намжаасан. Ингэж ажилласны үр дүнд тухайн орчинд гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй зохицуулагдсан байна.

Асуудлыг шийдэхийн тулд буу ашигласан нь хууль журамдаа нийцэж байгаа бөгөөд тухайн үед үүнээс өөрөөр хүмүүсийн анхаарлыг татаж намжаах боломжгүй. Хий буу нь хууль, журамд зааснаар цагдаагийн алба хаагч биедээ авч явах ёстой тусгай хэрэгслийн нэг юм хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ