АТГ БЗС-ийн сонгон шалгарлуулалттай холбоотойгоор Ш.Нарантуяаг шалгаж байна

2024-01-19
АТГ-аас Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяаг шалгаж, яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл байна. Түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон, Боловсролын зээлийн сангийн 2023 оны дэлхийн шилдэг 50-д эрэмблэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт хамрагдан суралцуулах эрх олгох сонгон шалгаруулалттай холбоотой хууль тогтоомж зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон хэргээр АТГ шалгаж байгаа аж

Ш.Нарантуяа нь сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг ахлахдаа гадаадын оюутанд огт тэтгэлэг өгдөггүй сургуульд элссэн 10 агруй суралцагчид тэтгэлэг өгөх шийдвэр гаргаж, Засгийн газрын тогтоол, сонгон шалгаруулалтын жумыг зөрчсөн, сонгон шалгаруулалтад оролцсон суралцагч нарыг үнэлэхдээ ажлын хэсгийн гишүүдийг оролцуулаагүй, ажлын хэсгийн 1-2 гишүүнээр л үнэлгээг хийлгэсэн зэрэг зөрчил гаргажээ. Дэлхийн шилдэг 50 их, дээд сургуулиас авах урилгад мэргэжлийг тусгасан байх эсхүл тусгаагүй байх талаар тодорхой зохицуулалт тусгаагүй мөртлөө үүнийгээ үнэлгээнд ашиласан, оролцогчдын мэргэжлийг үнэлэхэдээ нэг аргачлалаар үнэлээгүй, хувь хүний үзэмжийн шинжтэй үнэлгээ хийсэн, сонгон шалгаруулалтын суурь шаардлагыг хангаагүй иргэдийг суурь шаардлага хангасан иргэдээс дээгүүр эрэмбэлж үнэлсэн зэрэг зөрчлүүд гаргажээ.

Засгийн газрын 2021 оны 347-р тогтоолоор баталсан “Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын 4.5 дахь хэсэг, 2022 оны “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 346-р тогтоолын 2 дахь заалтад дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсанд хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Eduvation World University Rankings” болон “Academic ranking of world universities”  байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах, 50 ба түүнээс дээш хувийн сургалтын тэтгэлэг авсан суралцагид тэтгэлэг олгохоор журамласан байдаг байна.

Холбоотой мэдээ