Х.Нямбаатар: Богд уулын аманд баригдсан орон сууцнуудаас үл хөдлөх хөрөнгийн татвар авна

2024-01-17

УИХ-аар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийн агуулга нь нийслэлд гадаад бонд гаргах эрх олгоно.

Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого явуулах шийдвэр гаргасан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ихэнх үл хөдлөх хөрөнгө 2000-аад оны өмч хувьчлалын үеийнхээ үнэлгээгээр байгаа. Тэр үнээс нь тооцож үл хөдлөх эд хөрөнгийн татвар авдаг. Үүнийг өөрчилнө.

Зайсан, Богд уулын ам болгонд орон сууцны хороолол боссон. Газрынх нь зориулалт болохоор аялал жуучлалын зориулалттай. Эдгээр орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд хамруулж татвар авахаар төлөвлөж байгаа” гэв.

Холбоотой мэдээ