Путин Хойд Солонгост айлчлахаар төлөвлөж байна гэв

2024-01-16
Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ойрын хугацаанд БНАСАУ-д айлчилна, тодорхой цагийг дипломат шугамаар зөвшилцөнө, Орос Хойд Солонгостой бүх салбарт түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр төлөвлөж байна” гэжээ.
Үүнээс гадна Орос, Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд нарын яриа хэлцэл бодитой, утга учиртай, баялаг үр дүнтэй болохыг Кремлийн ордон хүсэж байгаа ажээ.

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чое Сон Хуй тэргүүтэй засгийн газрын төлөөлөгчид  ОХУ-ын нийслэл Москва хотод хүрэлцэн ирсэн байна. Песков хэлэхдээ, Оросын ГХЯ-ны сайд Лавров 16-нд Чое Сон Хуйтэй хэлэлцээ хийнэ. Мөн Путин Чое Сон Хуйг хүлээн авч уулзахыг үгүйсгэхгүй гэжээ.

Холбоотой мэдээ