Б.Дэлгэрсайхан: Метроны хонгил ухах ажлыг Оросууд хямд хийдэг бол Хятадын компаниуд өндөр үнэтэй

2024-01-16
Метро барих ажил өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард анх удаа Засгийн Газрын түвшинд баталгаажиж 2028 онд нийслэлчүүд Амгалангаас Яармагийн дэнж хүртэл метрогоор явж эхлэхээр болсон.

Уг ажил ямар шатанд явж байгаа талаар Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан дараах мэдээллийг өглөө.

Засгийн Газрын баталгаатай учраас олон улсаас метро барих саналууд их ирж байгаа ба саналаа ирүүлсэн компани болгоныг нарийн судалж байгаа аж.

Оросын хувьд метроны хонгил ухах ажлыг хямд өртгөөр хийдэг бол Хятад компаниудын хувьд өндөр үнэтэй тусаж байна гэдгийг тэрбээр хэлж байв.

Метро барих компани метро барихтай холбоотой асуудлыг л хариуцах учир Нийслэлийн зүгээс газар доогуурх шугам хоолойгоо өөрчлөх, шинэчлэх ажлыг хариуцах хэрэгтэй юм байна.

Түүнчлэн 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-д тийм ч их өөрчлөлт орохгүй гэдгийг албаныхан онцоллоо.

Холбоотой мэдээ