Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын шүүх хурал болно

2024-01-15

Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлнэ. “Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн билээ.

Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Шүүх хурал тодорхой шалтгааны улмаас нийтдээ таван удаа хойшилж, он дамнан үргэлжилж байна.

Өнгөрсөн 12 дугаар сарын 18-22-нд УИХ-ын Түр хороо нүүрсний асуудлаар сонсгол зохион байгуулсан. Түр хорооноос нүүрсний хоёр дахь шатны сонсголд Б.Ганхуягийг оролцуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ч оролцуулаагүй. Мөн Т.Аюурсайханыг ч нүүрсний сонсголд оролцуудаагүй. Нүүрсний хоёр дахь шатны сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болох юм. Гэрчээр дуудагдсан Б.Ганхуяг нь 2023 оны арванхоёрдугаар сарын 19-нд таван асуудалд, арванхоёрдугаар сарын 21-нд хоёр асуудалд, арванхоёрдугаар сарын 22-нд хоёр асуудалд гэрчээр оролцох гэнэ

Холбоотой мэдээ