Б.Пүрэвдорж: “Эрдэнэс Тавантолгой”-н ашгаас иргэн бүрд 580 мянган төгрөгийн ногдол ашиг олгох асуудлыг дэмжих хэрэгтэй байна

2024-01-12

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Иргэдийн амьдрал хүнд байна. Өдрөөс өдөрт ядуурч нэмэгдэж байна. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкнаас 2020 онд 1 сая хүн нэн ядуу байна гэж дүгнэсэн. Гэтэл 2023 он дуусаад, 3 жил өнгөрч байхад ядуурлын статистикаа дахиж гаргасангүй. Энэ бол ядуурал улам их нэмэгдсэн гэсэн үг.

Үнийн өсөлт иргэдийн халаасан дахь мөнгийг тэр чигт нь хоосолж байна. 2022 оны хоёрдугаар сарын 1-нд 50 мянган төгрөг байсан гурил өнөөдөр 140 мянга болж өссөн. Засгийн газар энэ чиглэлээ ерөөсөө ажил хийсэнгүй. Тиймээс миний санаачилсан Эрдэнэс Тавантолгой компанийн ашгаас иргэн бүрд 580 мянган төгрөгийн ногдол ашиг олгох асуудлыг дэмжихгүй бол болохгүй байна. Үүнийг шаардаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ