Бельги, Нидерланд, Люксембург улс руу визгүй зорчих хэлэлцээр байгуулжээ

2024-01-12

“Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бенилюксийн Улсууд (Бельги, Нидерланд, Люксембург) хоорондын хэлэлцээрийг энэ сарын 9-ний өдөр байгуулжээ.

Уг хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэх юм.

Талууд хэлэлцээрийг батлахад шаардагдах дотоодын хууль тогтоомжийн шаардлагаа хангаснаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Хэлэлцээрт Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд, Бельгийн Хаант Улсын Дүрвэгсэд, цагаачлалын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Николе дө Моор, Люксембургийн Хаант Улсын Гадаад хэргийн яамны Консул, олон улсын соёлын харилцааны газрын захирал Жеан Клауде Кюженер, Нидерландын Хаант Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Пиетер Жан Клейвег дө Зваун нар гарын үсэг зуржээ.

Эх сурвалж: ГХЯ

Холбоотой мэдээ