Өчигдөр Баян-Өлгий, Ховдын зарим сумын нутгаар өвлийн хамгийн дулаан өдөр болжээ

2024-01-10

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нд Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сумын нутгаар тухайн өдрийн хамгийн их агаарын температурын үнэмлэхүй их утга эвдэгдэн дулаарсан өдөр болжээ.

Тодруулбал Баян-Өлгий аймгийн Өлгий сум +2 градус, Булган сум -2 градус, Ногооннуур сум +1 градус, Дэлүүн сум -2 градус байв.

Ховд аймгийн Жаргалант сум +5 градус, Зэрэг сум -3 градус, Мөст сум +1 градус, Манхан сум +7 градус, Ховд сум +3 градуст байсан нь 1960 оноос хойших нэгдүгээр сарын хамгийн дулаан температурын утгад хүрсэн байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Харин өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах бол нэгдүгээр сарын 13-наас ихэнх нутгаар хүйтрэх төлөв гарчээ.

Холбоотой мэдээ