Онцгой байдлын алба хаагчид цасанд суусан 44 автомашиныг татан гаргажээ

2024-01-10

Онцгой байдлын байгууллагад өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нд Завхан аймгийн Алдархаан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Алтай аймгийн Дарви, Увс аймгийн Тариалан, Говь-Алтай аймгийн Цогт, Дорнод аймгийн Баянтүмэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд автомашин цасанд суусан нийт найман удаагийн тохиолдол бүртгэгджээ.

Улмаар тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 44 автомашиныг татан гаргаж, 303 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Он гарсаар цасанд суусан нийт 18 удаагийн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 325 иргэний амь насыг аварч, 51 тээврийн хэрэгслийг татан гаргаад байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ