Оюутнууд нийтийн тээврээр төлбөртэй зорчино

2024-01-04

“Улаанбаатар смарт карт” компаниас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд 2023 оны долдугаар сарын 7-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох” гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байгаа. Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд зохицуулалт хийхээр ажиллаж байна” гэжээ.

Ингэснээр их дээд сургуульд суралцаж буй оюутан залуус нийтийн тээврээр төлбөртэй зорчиж эхэлнэ гэдгийг албаныхан мэдээллээ.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын мэдэгдэж байгаагаар нийтийн тээврээр үнэ төлбөргүйгээр хязгааргүй зордчог байдлыг хязгаарлах зорилгоор 2024 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн шинэ дүрэм мөрдүүлэхээр болжээ. Тодруулбал, нийтийн тээврээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, донорууд, оюутнууд хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчдог.

Тэгвэл ирэх хоёрдугаар сараас хэрэгжиж эхлэх дүрмээр ахмад настнуудад сар тутамд карт олгох юм байна. Өдөрт дөрвөн удаа үнэ төлбөргүй зорчих эрхтэй байна.  Хэрвээ дөрвөөс дээш удаа нийтийн тээврээр зорчих бол тав дахь зорчилтоос эхэлж төлбөрөө төлнө.  Оюутнууд мөн ялгаагүй хязгаартай. Илүүгээ өөрсдөө төлнө.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, донорууд мөн адил өдөрт дөрвөн удаа зорчих эрхтэй байна. Эдгээр иргэдэд зориулагдсан картыг худалдах ажлыг 2024 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлнэ. Нэг ёсны автобусаар зорчиж байгаа хүн бүр картаа уншуулна. Картаа уншуулаагүй тохиолдолд дохиолол дуугардаг төхөөрөмжүүдийг бүх автобусанд суурилуулахаар болжээ.

Холбоотой мэдээ