Нийслэлд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ олгож буй цэгүүд

2024-01-04

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй наах ажил үргэлжилж байгааг АТҮТ-өөс мэдээллээ. Цахим гэрчилгээг техникийн үзлэгийн төвүүдэд очиж наалгах боломжтой.

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнгөрсөн аравдугаар сард E-mongolia системд бүртгэсэн учир цаасан гэрчилгээ шаардахгүй. Цахим системд бүртгүүлээгүй тохиолдолд цаасан гэрчилгээгээ авч очно.

Аймгуудын техникийн хяналтын оношилгооны төвүүдэд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажил 2024 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ.

Харин гуравдугаар сараас АТҮТ-ийн явуулын оношилгоонууд сум, багаар явж тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ олгож буй байршлууд:

ТАНИЛЦ: Нийслэлд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ олгож буй цэгүүд

Холбоотой мэдээ