Харвардын Их сургуулийн захирал огцрохоо мэдэгджээ

2024-01-03
АНУ-ын Харвардын их сургуулийн захирал Клаудин Гэй өчигдөр албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгджээ.

Клаудин Гэй мэдэгдэлдээ “Сүүлийн хэдэн сард сургуулийн орчинд зөрчил маргаан тасрахгүй, салан тусгаарлах хандлага гарч, итгэлцэл суларч, өөрийг нь үзэн ядаж, захирлын ажлаа ном дүрмийн дагуу явуулахад саад хийх болсон. Харвардын их сургуулийн удирдах зөвлөлийн гишүүдтэй ярилцаад захирлын албан тушаалаас огцрох нь сургуулийн эрх ашигт тохиромжтой гэж шийдсэн” хэмээжээ.

Клаудин Гей өнгөрсөн оны долдугаар сард Харвардын их сургуулийн захирлын тушаалд томилогдсон. Тус сургуулийн түүхэнд хамгийн богино хугацаанд захирлаар ажилласан хүн болж байгаа ажээ.

Холбоотой мэдээ