Хамба лам Д.Жавзандорж МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

2024-01-03

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс Д.Жавзандорж чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн тул уг албан тушаалд Н.Нанзаддоржийн нэрийг дэвшүүлж байгаа талаарх албан бичгийг арванхоёрдугаар сарын 28-нд Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлжээ.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Нанзаддоржийн товч намтрыг танилцуулъя.

  • Нэр дэвшигч Н.Нанзаддорж нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн.
  • 1981-1990 онд нийслэлийн 47-р сургууль,
  • 1995-2000 онд БНЭУ-д “Goman Monastery University /Datsan/” сургуулийн Парчин дамжаа,
  • 2000-2002 онд тус сургуулийн Зод дамжаа,
  • 2002-2004 онд Умын дамжааг тус тус дүүргэсэн.
  • 1991-2008 онд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Дашчойнпэл дацан сургуульд ажилласан, Гавж цолтой нэгэн аж.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Нанзаддоржтой хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар болов. Сонсголыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл удирдан яявуулахаар болов.

Сонирхуулахад, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Д.Жавзандорж нь Монголын бурхны шашны төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба юм. Хамба лам Д.Жавзандорж нь 2022 оны нэгдүгээр сард жүжигчин Н.Ононгийн хамт МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдож байлаа.

Хамба лам Д.Жавзандорж МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Холбоотой мэдээ