35 шинэ автобус Эрээн хотоос өнөөдөр өглөө Улаанбаатар руу хөдөлжээ

2023-12-28
Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан Yutong Bus Co.,Ltd гэрээнд заасан хугацааны дагуу эхний ээлжийн автобуснуудыг нийлүүллээ.

Тодруулбал өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 28-нд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулах дээр 35 автобус ирсэн юм.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тушаалаар байгуулсан их багтаамжийн автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад ажиллалаа. Тус Ажлын дэд хэсэг нь гэрээний дагуу нийлүүлэгдэх автобусыг чанар, стандартад нийцүүлэн хүлээн авах ажилд дэмжлэг үзүүлэх, холбогдох заавар, зөвлөмжөөр хангах, хяналт тавих үүрэгтэй юм.

Автобуснуудыг Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө гэрээнд тусгасан стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан байна.

Мөн автобуснуудыг Улаанбаатар хотод ирсний дараа мэргэжлийн байгууллагууд нарийвчилсан үзлэг, шалгалт хийх юм.

Ийнхүү өчигдөр автобуснуудыг шалгаж, өнөө өглөө буюу арванхоёрдугаар сарын 28-нд тус автобуснууд Улаанбаатар хот руу хөдөллөө.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ