Орхон аймаг 2024 оны худалдан авах ажиллагаагаа эхлүүлжээ

2023-12-25

2024 онд Орхон аймаг 91,6 тэрбум төгрөгийн 220 худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг 2023 оны зургадугаар сарын 16-ны өдөр УИХ-ын чуулганаар шинэчлэн баталсан. Уг хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс Орхон аймаг 2024 оны худалдан авах ажиллагаагаа 2023 онд багтаан эхлүүлж буйгаараа онцлог байна.

Үүнийг санхүүжилтээр нь ангилж  үзвэл…

Аймгийн төсвөөс шинээр хийгдэх хөрөнгө оруулалт 28тэрбум төгрөгийн 133 ажил,
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 61.8 тэрбум төгрөгийн 75 ажил,
Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 240 сая төгрөгийн 2 ажил,
Авто замын сангийн хөрөнгөөр 718.5 сая төгрөгийн 3ажил,
Эрдэнэт сангийн хөрөнгөөр 500 сая төгрөгийн 6 ажил,
Төрийн өмчийн барилгын тогтмол зардлаар 362.5 сая төгрөгийн 1 ажил арга хэмжээ байна.

Нэр төрлөөр нь ангилж үзвэл  гэрэлтүүлэг, цахилгааны 27 ажилд 4.8 тэрбум, авто замын засвар, зогсоол, буудал зэрэг 66 төрлийн ажилд  55 тэрбум, инженерийн шугам сүлжээний 10 ажилд 1.2 тэрбум  төгрөг, шинээр барих 7 барилга байгууламжид 8 тэрбум, камержуулалт, шилэн кабель татах  27 төрлийн ажилд 4.1 тэрбум байна.

Мөн амралт чөлөөт цагийн талбай, орчны  тохижилт 1 тэрбум төгрөгийн 7 ажил,  барилгын засвар, бусад-6.5 тэрбум төгрөгийн 30 ажил, бараа, тоног төхөөрөмж худалдан авах 10.4 тэрбум төгрөгийн 44 ажил, Зөвлөх үйлчилгээ 100 сая төгрөгийн 2 ажил тус тус байна.

Улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шалгарсан тендер, худалдан авах ажиллагаа 100 хувь цахимд шилжсэн.

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, тендерийн нээлт, үр дүн, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн мэдээлэл, шалгарсан болон шалгарч чадаагүй үндэслэл шалтгааны талаарх мэдээлэл, гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээг тухай бүрт  нь  төрийн худалдан авах ажиллагааны цахим систем WWW.TENDER.GOV.MN –ээс
Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн мэдээлэл, тайлан мэдээг тухай бүр төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болон аймгийн ЗДТГ-ын WWW.ERDENET.MN, аймгийн ИТХын ITKH-ORKHON.GOV.MN, орон нутгийн өмчийн газрын www.UMCH-ERDENET.mn  сайт,  www.erdenet.news.mn   сайтаас,
Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн мэдээлэл, худалдан авах ажиллагаанд хийгдсэн аудитын дүгнэлт, тайлан мэдээг сар бүр WWW.SHILENDANS.GOV.MN-ээс харах боломжтой Мөн бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээллийг авах боломжтой.

2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан 220 худалдан авах ажиллагааг дөрвөн төрлийн журмаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Нээлттэй тендер сонгон шалгаруулалтаар 163 ажил, харьцуулалтын аргаар 47 ажил, шууд худалдан авалтаар 8 ажил, зөвлөх үйлчилгээний аргаар 2 ажил байна.

Нээлттэй тендер сонгон шалгаруулалт хамгийн их буюу 74 хувийг, харьцуулалтын арга 21 хувийг шууд худалдан авалт 4 хувийг, зөвлөх үйлчилгээний арга 1 хувийг тус тус эзэлж байна.

Холбоотой мэдээ